Австралид Мэргэжлээрээ Ажилд Орох нь

LinkedIn -ээр хүссэн ажилдаа хэрхэн орох вэ? Юуны түрүүнд өөрийн профайлаа хөгжүүлэх хэрэгтэй. Австралид LinkedIn маш өргөн хэрэглэгддэг нетворкинг бас ажил хайлтын платформ юм.

LinkedIn Headline сайн бол танд ажлын саналууд ирсээр байх болно.

Энэ бол шилдэг LinkedIn Headline оруулах нууц томъёолол:

[Desired Job Title] | [Years of Experience or "Seeking Entry-Level Opportunities"] | [3 Key Skills Relevant to Target Role] | [Value Proposition/Impact with measurement]


Яагаад энэ форматын дагуу бичих хэрэгтэй вэ?


  • Recruiters хайлтаар дээгүүр гарч ирнэ, ингэснээр та өөрт тохирсон ажилдаа богино хугацаанд орох болно.
  • Хамгийн түрүүнд ажлын байрны нэрийг бичих нь маш тодорхой мэдээллийг уншиж байгаа хүндээ өгнө. Өөрийн тань ажил тодорхойгүй байвал хэн ч ухаж цааш харж цагаа гарздахгүй бөгөөд шууд алгасна гэсэн үг. Жишээ нь: та Software Engineer бол шууд тэрийгээ л бич.
  • Хэдэн жилийн туршлагатай хүн бэ гэдгээ тодорхой оруулаад өгөх нь ажил олгогчид шийдвэр гаргахад амар болно.
  • Тухайн ажлын байранд шаардлагатай түлхүүр үгнүүдийг оруулж өгөх нь хайлтаар таны профайл дээгүүр гарч ирэхэд туслах болно. LinkedIn бол хайлтын платформ.
  • Төгсгөлд нь, мэргэжлийн хувьд таны үнэ цэнэ, нөлөөлөл, үр дүн амжилт юу вэ гэдгээ оруулах нь бусдаас ялгарах том давуу тал болно. Энгийн нэг ажил горилогч биш, үр дүн үнэ цэнэ байгууллагадаа авчирдаг хүн гэдгээ илэрхийлж харуулах хэрэгтэй.
  • Үр дүнгээ тоон үзүүлэлтээр хэмжиж харуулах нь таны хийсэн ажил, гаргасан амжилтын чанар, цар хүрээг, мөн таны потенциалыг илэрхийлэх болно.

🎯Хэрвээ та энэ зөвлөгөөг хэрэгжүүлж, LinkedIn дээрээ идэвхтэй пост хийж, коммент бичиж, салбарын болон хүний нөөцийн хүмүүстэй нетворк хийж холбоотой байвал танд илүү олон олон ажлын ярилцлагын саналууд ирсээр байх болно.

🔥Бид харилцагч нартаа зөвлөдөг LinkedIn headline загвар жишээг албан тушаал бүрээр авахыг хүсвэл Instagram account дээрх РЕЕЛ рүү орж коммент хэсэгт ‘headline’ гэж бичээрэй.

MEНТОР ТАНИЛЦУУЛГА


Hey, I'am Jana

I’m thrilled to guide you through this transformative journey.


Professional Work:

Senior Associate at EY Australia


Volunteer Roles:

Industry Mentor at La Trobe University, guiding students to achieve their career goals.


Connect me on LinkedIn

Reliable Insights, Expert Guidance, Updates, Tools, and Valuable Resources.

Stay informed with valuable tips delivered straight to your inbox.

All Rights Reserved © Jana Partners Pty Ltd